0Deutsche Bank, Credit Suisse болон  Doppel Mayer зэрэг өрнөдийн тэргүүлэх банкууд хойд Кавказд амралт, сувилалын газар байгуулж, хөгжүүлэх төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Петербургийн эдийн засгийн форумын үеэр дээрх байгууллагын төлөөлөгчид засгийн газрын дэд сайд, Хойд-Кавказын холбооны тойрогт суугаа Орос улсын ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Александр Хлопонинд холбогдох захидал өгчээ. Хойд Кавказын нутаг дэвсгэрт  450 тэрбум рублийн өртөгтэй, олон улсын түвшний аялал жуулчлал-амралт, биеийн тамирын төв байгуулах тухай Хлопонин өчигдөр мэдэгдсэн юм.