Орос улсад болох "Торгоны зам-Дакар олон улсын цуврал уралдааны" замыг хүлээж авах  зохион байгуулах хорооны төлөөлөгчид өнөөдөр Липецк мужид ирлээ. Уралдааны замыг хүлээж авч байгаа францын нэрд гарсан тамирчин, "Дакар" уралдааны олон удаагийн аварга Жан-Пьер Фонтене, Стефан Ле Бай, Сергей Гиря нар замыг өндөр үнэлсэн гэж тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Виктор Соколов хэлэв. "Торгоны зам" хоёр дахь уралдааны маршрут Петербург болон 2014 оны өвлийн олимпийн наадам болох Сочи хотын хооронд 4 мянган км зайтай байна. Уралдаанд оролцогчид Волгоград, Астрахань муж, Халимагийн элсэн цөл, Хойд Кавказын салбар уулсыг туулна. 25 орны тамирчин оролцох "Торгоны зам" уралдаан 9-р сарын 11-нд Петербургээс гараанаас гарч, 9-р сарын 18-нд Сочи хотод барианд орох юм.