0Орос улсад хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион явуулбал улс оронд асар их ашигтай. Петербургийн олон улсын эдийн засгийн форумын үеэр засгийн газрын дэд сайд, Орос улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Александр Жуков өнөөдөр ийнхүү мэдэгдлээ. Орос улс 2018 эсвэл 2022 онд хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах өргөдөл гаргасан юм. Олимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохион байгуулах нь эдийн засгийн асар их ашигтай, дэд бүтцийг хөгжүүлэхэд түлхэц болно гэж тэрээр хэллээ. Үүнээс гадна спортыг хөгжүүлэхэд дорвитой түлхэц болно гэж засгийн газрын дэд сайд тэмдэглэв. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагч орныг бүхэлд нь, түүх, соёлыг хүмүүс их сонирходог. "Өмнөд африкийн бүрээг урьд хэн мэддэг байлаа даа. Дэлхийн ертөнцөд шинэ Орос улс, түүний нээлттэй байдал, хүчийг таниулах нь чухал" хэмээн Жуков тэмдэглэв.