Орос улс 2015 онд төсвийн алдагдлыг тэг байлгахыг эрмэлзэж байна. Орос улсын Сангийн сайд, засгийн газрын дэд сайд Алексей Кудрин Петербургийн олон улсын эдийн засгийн форумд хэлсэн үгэндээ ийнхүү мэдэгдэв. Татварыг нэмэлгүй энэ зорилтыг хэрэгжүүлэхэд бүх үндэслэл байна. Төрийн өмчийг хувьчилснаар төсвийн орлого нэмэгдэнэ. Алексей Кудрины тооцсоноор энэ жил төсвийн алдагдал 5,5 хувьд хүрэхгүй. Ойрын жилүүдэд төсвийн орлого ДНБ-ий 33-34 хувьтай байна. Зардлын хэмжээний тухайд эрүүл мэнд, боловсролын зардлыг хорогдуулахгүй хэмээн Алексей Кудрин хэллээ. Хүн ам хөгширч байгаа нь Орос улсын ноцтой асуудлын нэг юм. Одоо ажиллаж байгаа 128 хүнд тэтгэврийн 100 хүн ноогдож байна. Харин 2030 онд энэ харьцаа тэнцэнэ. "Тогтвортой эдийн засагт ч энэ ноцтой сорил болно" гэж Орос улсын сангийн сайд тэмдэглэв. Энэ сорилд бэлтгэх цаг байна. Орчин үеийн нөхцөл байдал нь өөр хэрэг. Үүнд хямарлын дараа эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих чухал асуудал байна. Шинжээчдийн дүгнэсээр Орос улс 2009 онд хэд хэдэн зөв алхам хийсний дүнд дорвитой үр дүнд хүрчээ. МДМ банкны захирлуудын зөвлөлийн дарга Олег Вьюгин ярьж байна:  2009 онд нөхцөл байдал маш сайн, их ухаалаг арга хэмжээ авсан тул инфляц ердөө 6 хувьтай байсан. Энэ маш сайн үзүүлэлт, тиймээс Төв банкнаас арилжааны банкуудад олгох зээлийн хүүгийн хувь хэмжээ буурсан юм. Төв банк хүссэнээс бус боломж гарсан учраас үүнийг бууруулсан. Арилжааны банкуудад олгох зээлийн хүүгийн өнөөгийн түвшинд инфляц ийм хэмжээтэй байгаа нь зээлдэгчдэд хүүгийн хувь хэмжээ өнөө үед бараг ашигтай байна. Тиймээс эдийн засагт зээл ийнхүү аажмаар сэргэж эхэлжээ.  Байгууллага аж ахуйн нэгжээс гадна хэрэглэгчдэд олгосон зээлийн хэмжээ өсч байна. Хүмүүс банкнаас зээл авч байгаа нь ажилгүй болох айдасгүй, ирээдүйдээ итгэлтэй байгааг харуулж байна гэж "ВТБ24" банкны удирдах дарга Михаил Задорнов тэмдэглэв. Оны эхэнд зээл аажмаар сэргэж эхэлснийг бид ажигласан. Ялангуяа арилжааны банкуудын хувьд. Хоног хугацаа өнгөрөх тусам зээлийн эрэлт нэмэгдэж, өнгөрсөн жил бараг сөнөсөн гэж хэлж болох барьцаат зээл эргээд сэргэлээ, хүмүүс зээл идэвхтэй авч байгааг бид харж байна. Цаг хугацаа өнгөрөх тусам ийм хүсэлтэй хүмүүс улам ихсэж байна. Энэ юу өгүүлж байна вэ? Хүмүүс 2008 он эсвэл өнгөрсөн жилийг бодвол дунд хугацааны ирээдүйгээ тооцох болжээ. Тэд ажлын байраа алдахгүй гэдэгт тодорхой хэмжээнд итгэлтэй байна. Форумд оролцогчид оросын санхүүгийн системийн ирээдүйг дүгнэлээ. Оросын зах зээл Европт хамгийн ирээдүйтэй, хямарал болохгүй, харин өсөлт заримдаа хурдан, заримдаа тааруухан байна гэж өөдрөг бодолтой байгаа хүмүүсийн нэг, Сбербанкийн ерөнхийлөгч Герман Греф үзэж байна.