0Нэрд гарсан дуучин, хөгжмийн зохиолч Жон Ленноны "A Day In The Life" дууны эхийн гар бичмэлийг баасан гаригт Нью-Йоркийн "Сотбис" дуудлага худалдаанд 1,2 сад доллароор худалджээ. "Битлз" хамтлагийн "All You Need Is Love" /Чамд зөвхөн хайр дурлал хэрэгтэй/ дууны эхийн гар бичмэлийг 2005 онд 1,25 сая доллароор зарсан нь хамгийн үнэтэй гар бичмэл хэвээр байна. 20-р зууны дэлхийн соёлын хамгийн тод үзэгдлийн нэг  Их Британийн "Битлз" хамтлаг дэлхий дахинаа 1 тэрбум гаруй пянз борлуулсан юм.