Киргизийн Дотоод хэргийн яам тус улсын өмнөд хэсэгт үндэстэн хоорондын мөргөлдөөний үеэр гал тавьж, хүн амины хэрэг үйлдсэн баримтаар эрүүгийн 90 хэрэг үүсгэсэн тухай Ош мужийн комендат Бактыбек Алымбеков бямба гаригт уламжлав. Ош болон Жалал-Абад мужид 195 цогцос илрүүлснээс 70 гаруй хувийг хэн болохыг тогтоожээ. Хүн сураггүй болсон тухай мэдээлэл байна. Киргизийн өмнөд хэсгийн Ош хотод 6-р сарын 11-ий шөнө үндэстэн хоорондын мөргөлдөөн болсон юм. Үүний улмаас албан ёсны мэдээгээр 200 орчим хүн үрэгдэж, 2000 гаруй хүн шархаджээ.