Орос улсын Онц байдлын яамны хоёр нисэх онгоц  Киргизийн дүрвэгсдэд тусламжийн бараа хүргэхээр өнөөдөр Узбекистанд ирлээ. Онц байдлын яамны гурав дахь онгоц удахгүй тэнд очино. Киргизийн дүрвэгсдэд лаазалсан  мах, загас, хүүхдийн тэжээл, сахар, майхан, хөнжил, сав суулга зэрэг 120 орчим тонн бараа хүргэнэ. Киргизийн өмнөд хэсэгт 6-р сарын 11-нд дэгдсэн үндэстэн хоорондын мөргөлдөөний улмаас хохирсон тус бүгд найрамдах улсын  хүн амд Орос улсын Онц байдлын яамны 3 нисэх онгоц 130 тонн хүмүүнлэгийн бараа хүргэжээ.