НҮБ баасан гаригт Киргизд туслахыг яаралтай уриалсны дүнд цуглуулах учиртай 71 сая долларыг тус бүгд найрамдах улсын өмнөд хэсэгт болсон эмх замбараагүй байдалд хохирсон нэг сая гаруй хүнд зориулна. Нью-Йорк дахь төв байранд тараасан НҮБ-ын мэдэгдэлд энэ тухай дурджээ. Киргизийн өмнөд хэсэгт 6-р сарын 11-нд үндэстэн хоорондын цус урсгасан мөргөлдөөн болсон юм. Албан ёсны мэдээгээр энэ үеэр 200 орчим хүн үрэгдсэн байна. Киргизийн нутаг дэвсгэрээс олон арван мянган хүн дүрвэжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр Киргизд үндэстэн хоорондын мөргөлдөөний улмаас нэг сая орчим хүн хохирсон байж магадгүй байна. Үүнээс гадна Киргизд гарсан үймээнээс Узбекистанд  дайжсан узбек үндэстэн голдуу 100 мянга орчим хүнд туслахаар цуглуулах мөнгөн дүнгийн хэмжээг  НҮБ ирэх долоо хоногт зарлана гэж тус байгууллагын  тэргүүн Пан Ги Мун мэдэгдэв.