0 Япон улс Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын түншүүдэд атомын эрчим хүчийг хөгжүүлж, экологийн цэвэр хот байгуулахыг санал болгож байна. Бүс нутгийн энэ нэгдлийн сайд нарын зөвлөлгөөний үеэр Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Масаюки Наосима энэ тухай мэдэгдэв. Хоёр өдөр үргэлжлэх зөвлөлгөөний хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд эрчим хүчний аюулгүй байдал, эрчим хүчний үр ашгийн асуудлыг багтжээ. Бүгд чуулган, мөн эрчим хүчний орлогч сайд Станислав Светлицкийн тэргүүлдэг ОХУ-ын төлөөлөгчид оролцсон хэсгийн хуралдааны төгсгөлд төгсгөлийн хамтарсан мэдэгдлийг үдээс хойш батлахаар төлөвлөж байна. Иокогамад 11-р сарын 13-14-нд болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад бэлтгэхэд энэ мэдэгдлийн зүйл тухайлбал японы талын хэд хэдэн саналыг харгалзана. Япон улс өөрийн нутаг дэвсгэрт Атомын цахилгаан станц барих, мөн энэ үйлсэд Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны түншүүдэд туслахад бэлэн байна гэж Японы төлөөлөгчдийн тэргүүн Наосима батлав.