0Орос улс амжилтанд тэмүүлж буй дэлхийн бүх хүний мөрөөдлийн улс болох ёстой. Д.Медведев Петербургт эхэлсэн Олон улсын эдийн засгийн форумын нээлтэнд ийнхүү мэдэгдэв. Зорилт бодитой, үүнд хүрэх боломжийг зөв ашиглах хэрэгтэй гэж тэрээр тэмдэглэллээ. Энэ удаа 14 дэх удаа зохион байгуулж байгаа форумд оролцогчдын тоогоор дээд амжилт тогтоов. Хойд нийслэлд 69 орны 2000 гаруй хүн цуглажээ. Өнөөдөр форумын төгсгөлийн өдөр Д.Медведев францын ерөнхийлөгч Николя Саркозитай яриа хэлэлцээ хийнэ. Хоёр орны ерөнхийлөгч нар европын аюулгүй байдлыг бэхжүүлэх хувилбарыг харьцуулна. Дараа нь Д.Медведев хямарлын дараах дэлхийн эдийн засгийн өсөлтийн асуудлаарх "Дэлхийн хөгжлийг ухамсарлах" нэртэй төгсгөлийн бүгд хуралд үг хэлнэ.