Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад болж байгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бүлгийн тэмцээний хоёрын давааны гурван тоглолт пүрэв гаригт боллоо. Би бүлгийн Аргентины шигшээ баг Өмнөд Солонгосын багийг 4:1 оноогоор хожиж, дэлхийн аврага шалгаруулах тэмцээний 1/8 шувтаргад шууд шалгарлаа. Энэ бүлгийн Грекийн шигшээ баг нигерийн шигшээ багийг 2:1 оноогоор хожсон байна. Нигерийн баг ийнхүү ялагдсанаар шувтаргын цуврал тоглолтод шалгарч чадсангүй. Мөн Мексикийн шигшээ багт 0:2 оноогоор хожигдсон Францын шигшээ баг ийм боломжоо алдлаа. Эй бүлэгт хоёрын давааны дараа Уругвай, Мексикийн шигшээ баг тэргүүлж байна. Тэд тус бүр 4 оноотой байна. Франц, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын баг тус бүр 1 оноотой юм.