0 "Газпром" компани Орос улсаас авсан хийн 192 сая долларын өр барагдуулаагүй Белорусын байдлыг үнэлэх шуурхай штаб байгуулав. Оросын хийн холдингийн тэргүүн Алексей Миллер баасан гаригт энэ тухай мэдэгдлээ. Өрөө төлж барагдуулахгүй бол Белоруст нийлүүлдэг хийн 85 хувийг 6-р сарын 21-ий өглөөний 10 цагаас хорогдуулахад бэлэн байна гэж "Газпром" компани урьд мэдэгдсэн юм. Тус бүгд найрамдах улсад хөх түлш нийлүүлэх гэрээний үнэ мянган шоо метр нь 169 доллар байна. Харин Белорус 150 доллар төлж, 5-р сарын 1-ий байдлаар 192 сая долларын өртэй болжээ. "Газпром" компанийн дүнгээр "Белтрансгаз" компанийн өр оны эцэст 500-600 сая долларт хүрч магадгүй байна.