0Оросын нэрд гарсан жүжигчин, найруулагч Юрий Соломин өнөөдөр 75 насныхаа ойг тэмдэглэж байна. Кинонд 40 гаруй дүр бүтээсэн тэрбээр амьдралынх нь гол үйлс театр хэмээн үзэж байна. Тэрээр олон жил бага театрын уран сайхны удирдагчаар ажиллаж байна. Тэрээр театрт оросын сонгодог бүтээлд 50 орчим дүр бүтээсэн юм. Үндэсний шинжтэй олон арван хувилбарыг бүтээсэн байна. Японы найруулагч Акира Курасава "Дерсу Узала" кинонд "төгс орос төрх" хайхдаа Соломиныг сонгосон билээ. Энэ кино 1976 онд гадаадын шилдэг кино төрөлд "Оскарын"шагнал хүртсэн юм.