0Киргизийн өмнөд хэсэгт 6-р сарын 11-14-нд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн албан ёсны тоо дэндүү цөөн байна гэж түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаева хэллээ. "Амь үрэгдсэн хүмүүсийн тухай албан ёсны тоог би 10 дахин нэмэх байна. Учир нь хөдөө орон нутагт олон хүн үрэгдсэн. Манайх нас барсан хүнийг нар шингэхээс өмнө нутаглуулдаг заншилтай"  гэж тэрээр "Коммерсант" сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Тус бүгд найрамдах улсын эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээгээр мөргөлдөөний үеэр 191 хүн үрэгдэж, 2 мянга орчим хүн шархадсан байна.