"Бритиш Петролиум" компани Мексикийн буланг нефтээс үр нөлөөтэй цэвэрлэхэд ямар ч арга  ашиглахад бэлэн байна. "Бритиш Петролиум" компани голливудын нэрд гарсан жүжигчин Кевин Костнертай ус цэвэрлэх тусгай төхөөрөг нийлүүлэх хэлэлцээр байгуулсан тухай Оросын телевизийн суваг уламжлав. Кевин Костнер эрдэмтэн ахынхаа хамт бүр 1990-ээд оноос янз бүрийн хог хаягдлыг уснаас ялгаруулах машин бүтээж эхэлжээ. Одоогоор 32 ийм агрегат бүтээсэн байна. Жүжигчин үүнийг бүтээхэд 20 сая долларын хөрөнгө оруулжээ. Хамгийн том машин өдөрт 800 тонн хүртэл ус цэвэрлэх боломжтой. Одоо Мексикийн буланд Кевин Костнерийн нийлүүлсэн гурван төхөөрөг ажиллаж байна. Үлдэснийг тус буланд илгээнэ. Мексикийн буланд 4-р сарын 20-нд нефть өрөмдлөгийн цогцолборт дэлбэрэлт болсны дараа тэр хавийн усанд нефть асгарчээ. Энэ нь АНУ-д гарсан хамгийн том осол юм.