0Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн нэр хүнд Европт улам өсч байна. Америкийн Pew Research санал асуулгын төвөөс европын таван оронд явуулсан санал асуулгын дүн үүнийг харууллаа. Оросын ерөнхийлөгчийг Германд хамгийн их буюу  хүн амын тал нь дэмжжээ. Мөн Орос улсын ерөнхийлөгчид хандах хандлага Польшид нэлээд нэмэгдсэн байна. Орос улсын ерөнхийлөгчид итгэх итгэл өнгөрсөн тус улсад оныхтой харьцуулбал хоёр дахин их буюу 36 хувь хүртэл нэмэгджээ. Мөн Энэтхэг, Хятад, Кенид Д.Медведевт нэлээд итгэж байна. Оросын хүн амын 70 гаруй хувь нь Д.Медведевийг дэмжжээ. Францын ерөнхийлөгч Николя Саркозид хүн амын 50 хүрэхгүй хувь нь итгэдэг байна.