0Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев АНУ-д албан ёсоор айлчлахын өмнө америкийн

"Wall street journal

0сонин өгсөн ярилцлагадаа олон улсын хэд хэдэн чухал асуудлыг хөндлөө. Киргизийн байдлыг хэвийн болгоход оросын цэргийг төв Азийн тус бүгд найрамдах улсад илээх шаардлагагүй гэж төрийн тэргүүн мэдэгдлээ. Түүний хэлснээр Киргизийн төр засаг үүссэн нөхцөл байдлыг өөрсдөө зохицуулах ёстой. Д.Медведев европын нэгдсэн валют, "Бритиш Петролиум" компанийн нефтийн компанийн асуудал, Ази дахь аюулгүй байдлын асуудлаарх байр сууриа илэрхийллээ. Дэлхийн хамтын нийгэмлэг Ирантай яриа хэлэлцээ тогтоох хэрэгтэй гэдэгт итгэлтэй байгаагаа тэрээр илэрхийлэв. Иран цөмийн зэвсэгтэй болбол Ойрх Дорнодод асар ноцтой бэрхшээл болно хэмээн эмээж байгаагаа тэрээр мөн хэллээ. Өмнөд Солонгосын хөлөг сүйрсэн хэргийг нарийн мөрдөн шалгахаас наана буруутныг шийтгэх тухай ярьж болохгүй гэж Орос улсын төрийн тэргүүн мөн мэдэгдлээ. Сөүлд очсон Оросын шинжээчид зөвхөн нэг хувилбарт итгэх бус өөрсдийн илтгэлээ бэлтгэж байгааг тэрээр сануулав. Америкийн ерөнхийлөгч Барак Обаматай яриа хэлэлцээ хийх хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнийн тухайд Орос улсын ерөнхийлөгч хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд түшиглэх хүсэлтэй байгаагаа хэллээ.