Санкт-Петербург хотод олон улсын эдийн засгийн 14 дэх форумын ажил эхэллээ. Сайд, бизнесийн хүрээнийхэн дэлхийн эдийн засгийн хямарлын дараах хөгжлийн ирээдүйг хэлэлцлээ. Уулзалтын хүрээнд орос-энэтхэг болон орос-америкийн эдийн засгийн харилцааны дугуй ширээний уулзалт, "Орос-Европын Холбоо" болон "Орос-ТУХН-ийн орнууд" бизнес уулзалт боллоо. Форумын үндсэн хөтөлбөрийг Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр бүгд хуралдааны үеэр нээв. Төрийн тэргүүн, сайд нар, дэлхийн бизнес хүрээний төлөөлөгчид дэлхийн санхүүгийн хямарлын үр дагавар, үүнээс гарах арга замыг хэлэлцэж байна.