0Францын домогт хүн "Оскарын" шагнал хүртсэн Клод Лелушийн "Эрэгтэй, эмэгтэй хүн" киногоор өнөөдөр Москва хотод олон улсын 32 дахь кино наадам эхэлж байна. Кино наадмын хөтөлбөрт орос болон гадаадын мастеруудын 17 кино багтсан юм. Уралдаанд Юрий Шиллерийн "Бор шувуу" кино Орос улсыг төлөөлж байна. Кино мөнхийн үнэт зүйл, ертөнцийн гоо сайхан, амьд бүхнийг хөнөөх чадалтай ашиг хонжоо харсан чанарын тухай өгүүлэх яруу найргийн эргэцүүлэл юм. "Энэ төгсгөлөөс эхэлдэг" францын кино ихээхэн сонирхол татаж байна. Үүнийг үзэхийг хүн бүрт зөвлөж байгаа бөгөөд Марлон Брандын тоглосон "Парис дахь сүүлчийн танго" киноны шинэ хувилбар хэмээн нэрлэж байна. Гол дүрд гэр бүлийн хоёр жүжигчин Эммануэль Беар болон кино найруулагч Мишэль Коэн нар тогложээ. Францын найруулагч Люк Бессон шүүгчдийг тэргүүлж байна. Түүний "Адели Блан-Секийн ер бусын адал явдал" кино наадмын төгсгөлд гаргана.