Санкт-Петербург хотод өнөөдөр олон улсын эдийн засгийн 14 дэх форум эхэлж байна. Форумын үндсэн сэдэв дэлхийн эдийн засгийг шинэчлэх тухай байна. Хэд хэдэн орны төрийн тэргүүн, дэлхийн бизнес хүрээний төлөөлөгч, янз бүрийн орны сайд нар зэрэг 10 мянга орчим хүн 6-р сарын 17-18-нд дэлхийн санхүүгийн хямарлын үр дагавар, үүнээс гарах арга замыг хэлэлцэнэ. Форумын баасан гаригт албан ёсоор эхэлж байгаа ч, сэдэвчилсэн "дугуй ширээний уулзалт", яриа хэлэлцээ өнөөдрөөс эхлэнэ. "Дэлхийн хөгжлийг дахин ухамсарлах" сэдэвт хэлэлцүүлгээр форум өндөрлөнө. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, Францын ерөнхийлөгч Николя Саркози нар хэлэлцүүлгийн үеэр үг хэлнэ.