Энэтхэг, Хятадад үерийн улмаас бараг 90 орчим хүн үрэгдэж, 70 гаруй хүн сураггүй байна. Энэтхэгийн Мумбай хотод нэлээд хохирол учирсан байна. Тэнд олон гудамж усанд автаж, мод хугарч, цахилгаан тасарсан байна. Олон нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бараг бүрэн зогсчээ. Хятадын баруун өмнөд хэсэгт байгалийн гамшигт хэдэн мянган байшин нурж, автомашины зам эвдэрсэн байна. Гамшигт бараг 1,5 сая хүн хохирчээ. Бээжингийн нисэх буудалд 600 орчим нислэг хойшилсон байна.