Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр бүрээний дуу чимээнд  дургүйцсэн хүмүүсийн тоо ихсэж байна. Тухайлбал Францын шигшээ багийн тамирчид сайн унтаж амарч чадахгүй байгаа тухай багийн ахлагч Патрис Эвра мэдэгдэв. Грекийн шигшээ багийн довтлогч Теофанис Гекас энэ чимээ шуугиантай хэрэгслийг хориглохыг зохион байгуулагчдад уриалжээ. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр бүрээ ашиглахыг хориглох саналаас ФИФА-ийн ерөнхийлөгч Йозеф Блаттер урьд татгалзаж, энэ нь ялагаварлан гадуурхахтай ижилхэн хэмээн мэдэгдсэн юм. "Бид өөр соёлтой тивд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар шийдсэн. Энэ бүрээ соёлынх нь нэг хэсэг" гэж тэрээр мэдэгджээ.