Киргизд хүмүүнлэгийн нэлээд их тусламж шаардлагатай байна. Олон улсын улаан загалмай нийгэмлэгийн шинжээчид ийнхүү дүгнэлээ. Нутгийн өмнөд хэсгээс тэвдэн гарч байгаа дүрвэгсэд, мөн нутагтаа үлдсэн оршин суугчдад төдийгүй киргизийн засаг захиргаанд дэмжлэг хэрэгтэй байна. Эсрэг тохиолдолд байдал хяналтаас гарч, улсын хилээс хальж магадгүй байна. Кригизийн түр засгийн газар хамгийн түрүүнд Орос улсаас тусламж хүссэнийг ойлгож, боломжтой бүхий л арга хэмжээ авч байна. Бишкек яаж ч гуйсан Орос улс энхийг сахиулах цэргээ Киргизд илгээх аргагүй. Хуулийн үүднээс Киргизийн өнөөгийн засгийн газар хууль бус юм. Тэгээд ч Киргизд болж байгаа үйл явдал тус улсын дотоод хэрэг тул цэргийн дэмжлэг үзүүлэх ураилгыг Москва зөвшөөрөхгүй. Орос улс цэргийн оронд киргизийн армид техник, тусгай хэрэгсэл өглөө. Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын шугамаар Киргизийн хууль сахиулах болон хүчний байгууллагад мөн ижил тусламж үзүүлж байна. Бусад улс, олон улсын байгууллага Киргизд туслахыг эрмэлзэж байгаа ч, тэдний боломж хүмүүнлэгийн тусламжаар хязгаарлагдаж байна.  Брюссельд болсон Орос-НАТО-ийн Зөвлөлийн хуралд оролцогчид өчидөр үүнийг дахин баталсан юм. Киргизд болж байгаа үйл явдлын тухайд Орос улс, мөн Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын түншүүд "стратегийн тэвчээртэй" байгаад Умард Атлантын эвсэл өндөр сэтгэгдэлтэй байна гэж НАТО-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин уламжлав.  Киргизийн байдалд нөлөөлөх өөрийн гэсэн хөшүүрэг Умард Атлантын эвсэлд байхгүй байна. Тиймээс НАТО Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын явуулж байгаа бодлогыг сонирхосон юм. Түншүүдийн хүсэлтээр бид оросын ерөнхийлөгч, мөн Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын зөвлөлөлөөс авсан арга хэмжээний талаар Орос-НАТО-ийн зөвлөлд оролцогчдод мэдээлж, Киргизийн байдлын талаар санал солилцсон юм. Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын хариуцдаг бүстэй холбоотой бүх асуудлаар Орос улстай зөвлөлдөнө гэж НАТО-ийнхан батлав. АНУ Киргизийн байдлыг зохицуулахад чиглэсэн алхамаа Москватай уялдуулах бодолтой байна. Орос, АНУ нэг нь ялбал нөгөө нь ялагддаг жамтай тэг үзүүлэлттэй тоглоомын дүрмээр бус хамтран ажиллаж байна гэж Европ, Евразийн асуудал эрхэлсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Филипп Гордон тэмдэглэв. Киргизд мөргөлдөөн дэгдсэн мөчөөс Орос, АНУ байдлыг тогтворжуулах ерөнхий сонирхолоо хэрхэн хэрэгжүүлэх тухай ойлгохыг хичээж, нягт холбоотой байна. Уялдаатай ажиллах эрмэлзлэл нь Киргизд үүссэн байдлын хариуцлагыг зөвхөн тус улсын хүн ам үүрч, үлдсэн нь ухаалаг тусламж үзүүлэх боломжтой болохыг ойлгож буйг гэрчилж байна гэж Үр нөлөөтэй бодлогын сангийн ерөнхийлөгч Глеб Павловский хэлэв. Киргиз төв Азийн стратегийн чухал өнцөгт оршдог. Нэг талаас Афганистаны ар талд, нөгөө талаас Хятад, Казахстантай зэрэгцэн оршдог. Дангаараа шийдэж чадахгүй ч, бусдад бэлэглэх боломжтой асуудлын зангилаа энэ улсад бий. Төв Азийн байдал тогтворгүй болбол даалуу тоглоомын зарчмаар үргэлжилж болзошгүй тул үндэстэн хоорондын мөргөлдөөн цааш даамжирвал их аюултай. Тиймээс Орос, Хятад, АНУ-ын аль нь ч болж байгаа үйл явдалд сэтгэл хангалуун бус байна. Киргизийн асуудлыг дангаараа шийдэнэ гэж хэн ч бодохгүй, мөн хэн ч үүнийг хийж чадахгүй. Тиймээс хамтын үйл ажиллагааны хэлбэрийг эрэлхийлж байна. Дэлхийн тэргүүлэх тоглогчид зөрчлийг далимдуулан геополитикийн ашиг сонирхолоо бэхжүүлэх бус харин Киргизийн байдлыг тогтворжуулах ерөнхий зорилт хэрэгжүүлэхийг эрмэлзэж байгаа нь чухал юм. Энэ мэт ухар мөчид тоглоом үр нөлөөгүй болох нь туршлагаас харагдсан. Байр сууриа ийнхүү уялдуулах нь бүс нутагт нэмэлт чухал тогтворжуулагч хүчин зүйл болж байна. Мөн үүнтэй холбоотойгоор нэг чухал зүйл байна. Цагтаа хуучин зөвлөлтийн орон зайд өрнөдийн төлөвлөсөн "өнгөт хувьсал"-ын давалгаа болсон гэж Курманбек Бакиев төрийн эрхээс зайлуулсан Киргизийн ерөнхийлөгч асан Аскар Акев тэмдэглэж байсан юм. Одоо давалгаа давтагдаж байна. Акаевын үзэж байгаагаар Украин энэ мэт сөрөг үзэгдлийг даван туулсан харин киргизд болсон үйл явдал Гүржид давтагдах аюултай байна.