Орос улсад үнэт цаасанд бус урт хугацааны төсөлд хөрөнгө оруулах бодит хөрөнгө оруулагчид хэрэгтэй гэж Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Игорь Шувалов "Блумберг"-т өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Манайд тухайлбал хууль тогтоох түвшинд ийм хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдсэн гэж засгийн газрын дэд сайд тэмдэглэллээ. Орос улс юуны түрүүнд зам, цахилгаан станц барих зэрэг дэд бүтцэд гадаадын хөрөнгө оруулалтыг татах сонирхолтой байна гэж Шувалов хэлэв.