0Брюссель хотноо өнөөдөр эхэлсэн Европын Холбооны 27 орны төр засгийн газрын тэргүүн нарын хоёр өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалтын гол сэдэв Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээг батлах, "их наймын бүлэг", "их хорийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэх, Европын Холбооны санхүүгийн байдал зэрэг юм. Европын Холбооны хямарлын эсрэг механизм байгуулсны ачаар Грекийг өрнөөс аварч, төсвийн хямарлын шууд аюул заналыг зайлуулсан гэж шинжээчид үзэж байгаа ч, еврогийн бүсийн санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх сэдэв тэргүүн зэрэгт байна.