0Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад болж багаа хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Эйч бүлгийн эхнийн хоёр тоглолт лхагва гаригт болов. Тэмцээн шуугианаас тойрсонгүй. Тэмцээний хүчтэй багийн нэг хэмээн мэргэжилтнүүд үзэж байсан Испанийн шигшээ баг төдий л хүчтэй бус Швейцарийн багт 0:1 оноогоор хожигджээ. Эйч бүлгийн жагсаалтыг Гондурасын багийг 1:0 оноогоор хожсон чилийн баг, мөн швейцарийн баг  тэргүүлж байна. Лхагва гаригт Өмнөд Африкийн бүгд найрамдах улс болон Уругвайн багийн хооронд бүлгийн хоёр дахь шатны тэмцээн эхэллээ. Уругвайн шигшээ баг тэмцээний эзэн багийг 3:0-ээр хожсон байна. Эйч бүлгийн Франц, Мексикийн шигшээ баг өнөөдөр тоглоно. Энэ өдөр Би бүлгийн хоёр дахь тоглолт Аргентин-Өмнөд Солонгос, Грек-Нигерийн багуудын хооронд болно.