0Стратегийн давшилтын зэвсгийн тухай шинэ хэлэлцээрийг батлах асуудал парламентын доод танхимын хаврын чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтсан гэж Улсын Думын дарга Борис Грызлов хэлэв. Өнөөдөр батлан хамгаалах болон олон улсын асуудал эрхэлсэн Улсын Думын төрөлжсөн хороод Стратегийн давшилтын зэвсгийн тухай хэлэлцээрийг хэлэлцэж эхэллээ. АНУ-ын Конгрессын зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хороо өнөөдөр хэлэлцээрийг батлахаар хэлэлцэж байна. Орос, АНУ-ын ерөнхийлөгч нар 4-р сарын 8-нд Прага хотноо хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Д.Медведев, Барак Обама нар хэлэлцээрийг нэгэн зэрэг батлахаар тохиролцсон билээ.