Орос улсад мансууруулах бодисын улмаас өдөр бүр 80 орчим хүн амь насаа алдаж байна гэж Орос улсын Дотоод хэргийн сайд Рашид Нургалиев энэ тухай мэдэгдэв. Улс оронд мансууруулах бодисын хууль бус худалдаа улсын хэмжээний асуудал бөгөөд донтох зуршил үндэстний хэмжээнд заналхийлж байна. Орос улсад байгаа мансууруулах бодсийн нийт  хэмжээнд Афганистанаас оруулсан бодис зонхилж байна. Энэ "үхлийн үйлдвэрт" зохион байгуулалттай 350 орчим гэмт бүлэг ажиллаж байна. Энэ оны эхний 4 сард хууль сахиулах байгууллагууд хууль бус мансууруулах бодисын наймаатай холбоотой  81 мянга гаруй гэмт хэрэг илрүүлжээ.