Москва Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлыг тайван замаар зохицуулах бодлого баримтална гэж Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров баталлаа. Тэрээр Мароккийн ажил нэгт нөхөр Тайеб Фасси Фихритэй яриа хэлэлцээ хийсний дараа энэ тухай мэдэгдэв. Яриа хэлэлцээний үеэр талууд Ойрх Дорнодын асуудалд онцгой анхаарал хандуулав. Орос, Марокко улс израиль, палестинчүүдийн хооронд энхийн шууд бус яриа хэлэлцээний дүнд тодорхой амжилтанд хүрэх, палестины тусгаар улс байгуулах шаардлагатай байгааг баталж, Газын зурвасын бүслэлтийг нэн даруй зогсоохыг шаардаж байна.