Хий тээвэрлэх баталгааны оронд украины хий тээвэрлэх системийг шинэчилж, удирдахад Европын Холбоо, Орос улс оролцох асуудлыг Украин хэлэлцэхэд бэлэн байна. Украины ерөнхий сайд Николай Азаров телевизийн Би-Би-Си компанид өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгдэв. "Европ Орос улсаас хий худалдаж авахаа баталж, харин Орос улс тойруулан хийн хоолой тавих бус манай хий тээвэрлэх системээр хий нийлүүлэхээ Украинд батлах ёстой". Энэ тохиолдолд Киев төсөлд Москва, Брюсселийг оролцуулах асуудлыг судална. Ямар ч тохиолдолд хий тээвэрлэх систем Украины өмч хэвээр байна гэж Азаров тэмдэглэв.