0Хил дамнасан ойн түймэртэй тэмцэх, ойн түймэр унтараахад хамтран ажиллах тухай олон улсын зөвлөлгөөн өнөөдөр Эрхүү хотод эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх зөвлөлгөөнөөр ойг түймрээс хамгаалахад туршлага солилцож, түймэр унтараахад яамд болон бүс нутаг хооронд хамтран ажиллах, алсаас мониторинг хийхэд мэдээллийг системийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Белорус, Казахстан, Хятад, Монгол, Бүгд найрамдах Солонгосын улс, АНУ, Украин улсын төлөөлөгчид бүгд хурлын үеэр илтгэл тавина. Орос улсаас Хөдөө аж ахуйн яам, Байгаль орчны яам, Гадаад хэргийн яам, Онц байдлын яамны холбогдох байгууллагын удирдлагууд оролцоно. Форумын үеэр "Ойг түймрээс хамгаалах" сэдэвт үзэсгэлэн гаргаж, төгсгөлд нь ойн түймэр унтараах сургуулилт хийнэ.