0Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад болж байгаа хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мягмар гаригт гурван тоглолт болов. Жи бүлэгт Кот-д Ивуар-Португалийн хөгжөөн дэмжигчид хаалганд бөмбөг орохыг харсангүй, тоглолт 0:0. Багт шилдэг довтлогч Дидье Дрогма болон Криштиан Роналду нар байсан ч, тоглолт уйтгартай боллоо. Жи бүлгийн хоёр дахь тоглолтод Бразил-БНАСАУ-ын баг бяцхан шуугиан тарилаа. Дэлхийн 5 удаагийн аварга баг хойд Солонгосын багийг ганц оноогоор илүү 2:1 хожсон байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргад бараг хагас зуун жил багтаагүй БНАСАУ-ын шигшээ баг бразильчүүдын эсрэг алдаагүй,  хангалттай сайн тоглолоо. Өнөөдөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолт Швейцари, Испанийн шигшээ багийн хооронд болно. Үүнийг тэмцээний сонирхолтой тоглолтын нэг хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.