0Гадаадын 450 мянга гаруй хөгжөөн дэмжигч хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэхээр Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад иржээ. Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Дотоод хэргийн дэд сайд Малуси Гигаба мягмар гаригт Йоханнесбургт болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. "Энэ тоо зөвхөн нэмэгдэнэ гэж бид үзэж байна" гэж тэрээр тэмдэглэв. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд анх удаа хар тивд зохиож байгаа тул сонирхол татана гэж үзээд  ФИФА болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний орон нутгийн  зохион байгуулагчид гадаадын 500 гаруй хөгжөөн дэмжигч ирнэ гэж найдсан юм. Тээврийн хэрэгсэл, зочид буудлын үнэ өндөр, гэмт хэргийн түвшин өндөр зэргээс энэ найдвар талаар болжээ.