Орос улсын Онц байдлын 3 нисэх онгоц лхагва гаригт Киргизд 130 тонн хүмүүнлэгийн бараа хүргэнэ. Энэ үндсэндээ хүнсний бүтээгдэхүүн байна. Киргизийн мужийн төв Ош хотод бүх дэлгүүрийг эвдэн сүйтгэсэн тул хөрш мужаас хүнсний бүтээгдэхүүн зөөвөрлөн авчирч байна. Орос улс хүмүүнлэгийн онгоц тусламж, мөн шархадагсдыг зөөхөд туслахаар амлажээ. Онц байдлын яамны нисэх зургаадугаар сарын 13-нд Ош хотод болсон эмх замбараагүй байдлын үеэр шархадсан нэг хүүхэд нийт 6 хүнийг Киргизээс  Москвад хүргэсэн байна. Сүүлийн үеийн мэдээгээр Ош, Жалал-Абад хотод 180 орчим хүн амь үрэгджээ. 1800 гаруй хүн эмнэлгийн тусламж хүсчээ.