Шанхайд гарч байгаа ЭКСПО-2010 дэлхийн түгээмэл үзэсгэлэнд мягмар гаригт ШХАБ-ын өдөр болсон тухай Риа Новости агентлаг уламжлав. ЭКСПО үзэсгэлэнгийн төвийн өмнөх талбайд олон улсын энэ байгууллага албан ёсны далбаа өргөхөөс ШХАБ-ын өдрийг нээх ёслол эхэллээ. ЭКСПО үзэсгэлэнд ШХАБ анх удаа олон улсын байгууллага бие даасан хэсэгт оролцож байгааг ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Муратбек Иманалиев сануулав. "Нийцтэй ертөнц хөрш орноос эхэлнэ" онч үг дэлхийн үзэсгэлэн дахь ШХАБ-ын хэсгийн уриа юм. Нийцтэй ертөнцийг цогцлуулж, бүс нутгийг нийцтэй болгож, "манай нийтийн хөгжилд" дэмжлэг үзүүлснээр ШХАБ болон гишүүн орны нэр хүндийг дээшлүүлнэ. Албан ёсны нээлтийн дараа ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, тус байгууллагын нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнууд, Шанхай дахь ШХАБ-ын орнуудын дипломат төлөөлөгчийн газрын удирдлага, хятадын дипломатчид үзэсгэлэнгийн ШХАБ хэсэг, мөн Хятад, Орос зэрэг ШХАБ-ын гишүүн орны хэсэгт очсон юм.