0Киргизд өнөөдөр тус бүгд найрамдах улсын өмнөд хэсэгт 6-р сарын 11-15-нд үргэлжилсэн олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд гашуудал зарлаж байна. Тус бүгд найрамдах улсын түр засгийн газар өчигдөр холбогдох шийдвэр гаргажээ. Киргизийн эрүүл мэндийн яамны мэдээгээр мөргөлдөөний үеэр 180 орчим хүн үрэгдэж, 1800 гаруй хүн эмнэлгийн тусламж авсан байна. Узбек, киргизийн нийгэмлэгийн нэр хүндтэй удирдагчид эвлэрэх тухай яриа хэлэлцээ хийсний дараа байдал намжжээ.