Хятадын өмнөд хэсгийн химийн үйлдвэрт болсон дэлбэрэлтэд нэг хүн үрэгдэж, өөр нэг хүнийг эрэн сурвалжилж байгаа тухай Синьхуа агентлаг уламжлав. Цзяньси мужийн Лэпин хотод дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн дараа цехид түймэр гарсан байна. Үүрээр үйлдвэрт азаар хүн байгаагүй аж. Дэлбэрэлтийн долгионд үйлдвэрийн барилга нурж, ойролцох байшингийн цонх хагарчээ. Ойр орчимд химийн бодис ханхалж байна.