02006 оны аварга Италийн шигшээ баг Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад болж байгаа дэлхийн аварга шалгаруулах эхний тэмцээнд бүлгийн "Ф"дөрвөлд парагвайчүүдэд ялагдах дөхлөө. Италичүүд тоглолтын хоёр дахь үеийн дундуур оноог 1:1 тэнцүүлж, ничсэн байна. Парагвайчүүд тоглолтын эхний үеийн төгсгөлд Антолина Алькарасын цохиж, гол оруулжээ. Дараа нь Даниэле Де Росси оноог тэнцүүлсэн байна. Гэсэн ч италичүүд тоглолтод тэргүүлсэн байна. Өдрийн нөгөө тоглолтод Японы шигшээ баг Камеруны багийг 1:0-ээр хожжээ. Оросын аварга шалгаруулах тэмцээнд москвагийн ЦСКА багт тоглодог Кейсуке Хонда эсрэг багийн хаалганд гол оруулсан байна. Урьд даваа гаригт голландчууд данийн багийг 2:0 оноогоор хожсон юм.