"Оросын сан" Монголын төрийн бус байгууллага "Россельхозбанк"-ны дэмжлэгээр "Зуун дамжсан нөхөрлөл" нэртэй баримтат шинэ кино бүтээжээ. Уран бүтээлийн "Эрэлчин" нэгдлийн гаргасан Ди-Ви-Ди кинонд ЗХУ 1921 оноос хойш Монгол улсад олгож байгаа тусламжийн тухай өгүүлдэг. Кинонд Монгол Улсын Улсын архивын материалыг ашиглажээ. Киног бүтээхэд ерөнхий найруулагч Ц.Наваан, ерөнхий оператор Ц.Бухаа, найруулагч Д.Бэтгэрэл, мөн "Оросын дуу хоолой" радио компанийн монгол хэлний редакцид 20 гаруй жил орчуулагчаар ажилласан П.Шагдар киноны хариуцлагатай редактороор ажиллажээ. "Зуун дамжсан нөхөрлөл" кино цомгийг ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев 2009 оны 8-р сард Монгол улсад айлчлах үеэр бэлэглэсэн юм. Тус киног "Оросын сан" төрийн бус байгууллагын зөвшөөрлөөр "Оросын дуу хоолой" радиогийн вэб хуудаст байрлуулав. Та бүхэн киног эндээс үзнэ үү.