0 "Северодинск" атомын шумбагч хөлөг дэлхийн далайд Орос улсын байр суурийг бэхжүүлнэ. Оросын европын хэсгийн хойд хэсгийн Северодвинск хотод атомын шумбагч хөлгийг усанд тавих ёслолын үеэр ерөнхийлөгч Д.Медведев энэ тухай мэдэгдэв. "Хямарлыг үл харгалзан дотоодод хамгийн орчин үеийн хөлөг барихад бүх хүч чармайлт тавих хэрэгтэй" гэж тэр хэллээ. 1990-ээд онд дотоодын хөлөг онгоц барих салбарт алдаснаа нөхөхөд өнөөдрийн үйл явдал дорвитой түлхэц болно гэж тэрээр тэмдэглэв. Дөрөв дэх үеийн олон зориулалттай шумбагч хөлөг "Северодвинск" цоо шинэ их бие, зэвсэгтэй юм. Шумбагч дэлхийд хамгийн чимээ багатай хөлөг байна.