"Дорно Сибирь-Номхон далай" стратегийн нефть хоолойг Хятадын нутагт салаалуулсныг 10-р сарын 31-нд ашиглалтад өгнө гэж CNPC Хятадын  улсын нефть хийн компани мэдээлснийг "Синьхуа" агентлаг иш татан уламжлав. Өнөөгийн байдлаар 927 км урт нефть хоолойн хятадын хэсгийг барьж дуусчээ. Сковородино өртөөнөөс хятадын хил хүртэл 72 км урт оросын хэсэгт тавьсан хоолойг ойрын үед гагнаж дуусна гэж CNPC компанийн төлөөлөгч мэдэгдэв. "Роснефть", "Транснефть" болон CNPC компани 2009 оны 2-р сард гарын үсэг зурсан гэрээний дагуу "Дорно Сибирь-Номхон далай" нефть хоолойг хятадын нутагт салаалан тавьсан байна. Тохиролцооны хүрээнд хятадын тал оросын компаниудад 25 тэрбум долларын хэмжээтэй зээл олгожээ. Оросын тал юуны түрүүнд 20 жилийн турш 2011-2030 он хүртэл жилд 15 сая тонн хэмжээтэй нефтийг нефть хоолойгоор нийлүүлэх үүрэг хүлээсэн байна.