0Киргиз 6-р сарын 16-нд буюу лхагва гаригт тус улсын өмнөд хэсэгт сүүлийн өдрүүдэд олон нийтийг хамарсан үндэстэн хоорондын мөргөлдөөний улмаас амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд гашуудлын өдөр зарлах тухай Бишкекийн "24кг" мэдээллийн агентлаг Киргизийн түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаевын хэлснийг иш татан уламжлав. Албан ёсны мэдээгээр эмх замбараагүй байдалд 170 хүн үрэгджээ. "Бидэнд их хохирол учирсан. Бид амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж байна. Гашуудал зарлах тухай тогтоолд би өнөөдөр гарын үсэг зурна" гэж Отунбаева хэллээ.