0 Орос улсын онц байдлын яам үндэстэн хоорондын мөргөлдөөнөөс хохирсон хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тээврийн 3 нисэх онгоцыг лхага гаригт Киргизд илгээхээр төлөвлөж байна. Онц байдлын яамны нэг анги нэгтгэлийн дарга Николай Пахомов мягмар гаригт энэ тухай мэдэгдсэн гэж Риа Новости агентлаг уламжлав. Нисэх онгоц тус бүр 5 мянган хөнжил, 10 тонн сахар, 18 орчим тонн лаазалсан мах, 5 тонн лазалсан загас хүргэнэ гэж Пахомов хэллээ. Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын гишүүн орнууд даваа гаригт Киргизд нисэх онгоц, техник, шатахуун, цэргийн тээврийн хэрэгсэл хүргэхээр шийджээ.