Санкт-Петербург хотод өнөөдөр эхэлсэн Олон улсын залуучуудын эдийн засгийн анхны форумд эдийн засгийн шинэ нөхцөлд бизнес хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Форумд 18-30 насны 200 орчим бизнес эрхэлэгч оролцож байна. Тэд оросын болон гадаадын бизнес байгууллага, ажил үйлс нь амжилттай яваа бизнес эрхэлэгчтэй уулзаж, тэд залуустай үнэ цэнэтэй саналаа хэлнэ. Уулзалтын төгсгөлд 6-р сарын 17-нд форумд оролцогчид мөн хойд нийслэлд болох Перербургийн эдийн засгийн форумд оролцоно.