Саяхан Буриадын нийслэл Улан-Үд хотод Дэлхийн монгол туургатны дөрөв дэх чуулга уулзалтыг зохион явуулах ажлын хэсгийн зөвлөлгөөн болов. Монгол хэлтэй ард түмэн энэ оны 7-р сард Буриадын нийслэлд цуглана. Монгол улсын засгийн газар Бүгд найрамдах Буриад улсад тус чуулганыг зохион явуулах санал тавьсан юм.  Дэлхийн Монгол туургатны чуулган нь 2006 онд Улаанбаатар хотод байгуулсан олон улсын төрийн бус байгууллага юм. Монголын түүх, хэл, соёлыг түгээн дэлгэрүүлж, судалж, хадгалахад байгууллагын үйл ажиллагаа чиглэж байна. Энэ нь монгол үндэстний томоохон чуулга уулзалт юм. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулга уулзалтад хүндэт зочноор оролцоно. Чуулга уулзалт дөрөв гаруй сарын дараа Улаан-Үд хотод 7-р сарын 14-18-нд болох ч, Бүгд найрамдах Буриад улсын ерөнхийлөгч Вячеслав Наговицыний тэргүүлж байгаа чуулга уулзалтыг зохион байгуулах хороо, тус бүгд найрамдах улсын засгийн газрын дэд дарга Баир Балжировын даргалж байгаа ажлын хэсэг чуулга уулзалтад одооноос идэвхтэй бэлтгэж байна. Дэлхийн монгол туургатын чуулга уулзалтыг дөрөв дэх удаа зохион байгуулах гэж байна. Энэ уулзалт хамгийн өргөн хүрээтэй юм. Улаан-Үд хотод Чуулга уулзалтын үеэр зохион байгуулах хамгийн сонирхолтой арга хэмжээний нууцаас дэлгэхийг энэ чуулганы зохион багуулах хорооны гишүүн, Бүгд найрамдах Буриад улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын олон улсын харилцаа, иргэний санаачилгыг хөгжүүлэх асуудал эрхэлсэн хорооны дарга Михаил Харитоновоос хүссэн юм. Тухайлбал бид Улаанбатар хотоос Улаан-Үд, мөн эсрэг чиглэлээр морин аялал зохиох санал дэвшүүлсэн. Дэлхийн Монгол туургатны дөрөв дэх чуулга уулзалтын өмнөхөн Монгол улсад морины уралдаан бүхий наадам болдог. "Наадмын" дараахан Монголын морьтнуудыг чуулга уулзалтын нээлтэнд Буриадын нийслэлд урихаар бид бодож байна. Үүний төгсгөлд эх нутагтаа очиж, 7-р сарын 19-нд эхлэх "Алтаргана" наадамд оролцох чуулга уулзалтын төлөөлөгчдийн мэндчилгээг дамжуулна. Одоо бид ийм морин уралдааныг зохион явуулах техникийн боломжийг судалж байна. Гуравдугаар сарын эхэнд энэ асуудлыг бүрэн шийдэнэ.
Н: Үүнээс гадна Дэлхийн монгол туургатны дөрөв дэх чуулга уулзалтын үеэр оролцогч улс бүр үзэсгэлэн зохион байгуулах тухай Михаил Харитонов ярилаа. Чуулганы үеэр дор хаяж 10 үзэсгэлэн гарна. "Тал нутгийн домог" ном хэвлэх ажил өрнөж байна. Энэ номонд монголын ардын урлагийн шилдэг бүтээл, Бямбын Ринчин, Цэндийн Дамдинсүрэн, шашны зүтгэлтэн, аварга Намхай, Халимагийн ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, Өвөр Монголын өөртөө засах орны эрдэмтэн Сайшаалт зэрэг нэрд гарсан хүмүүсийн намтар багтах юм. Мөн Улаан-Үд хотод монгол сонин, сэтгүүл, шинэ ном, кино зэргийг үзүүлэх Монголын соёлын ордон байгуулахаар төлөвлөж байна. Бид та бүхэнд Дэлхийн монгол туургатны дөрөв дэх чуулга уулзалтыг Улаан-Үд хотод зохион явуулах бэлтгэл ажлын талаар бид өгүүллээ. Чуулга уулзалтыг Буриадад зохион явуулах ажлын хэсгийг дараагийн хурал 3-р сарын 22-нд болно.