0Эрхэм сонсогчид оо, та бүхэн анхаарлаа хандуулна уу, Дэлхийн хоёрдугаар дайн дууссан, мөн Аугаа эх орны дайнд зөвлөлтийн ард түмний байгуулсан ялалтын 65 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнээс гадна Монгол улсад энэ оны 10-р сард монгол-оросын найрамдалын 50 дахь сарын ажил болно. Энэ тэмдэглэлт ойг тохиолдуулан "Оросын дуу хоолой" радио асуулт хариултын уралдаан зарлаж байна. Бүс нутгийн олон нийтийн байгууллага Москвагийн найрамдалын нийгэмлэгүүдийн Холбоо, Монголын анд нөхдийн нийгэмлэг, Монгол-Оросын найрамдалын нийгэмлэг асуулт хариултын уралдааныг зохион явуулахад дэмжлэг үзүүлж байна. Олон нийтийн энэ байгууллагууд уралдаанд түрүүлсэн хүмүүст үнэ цэнэтэй бэлэг гардуулна. Бүгд найрамдах Буриад улсын ерөнхийлөгчийн тамгын газар, Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв уралдааныг зохион явуулахад тусалж, "Новости Монголии" сонин, мөн "Умард хөрш" сэтгүүл зэрэг монгол хэлээр гардаг хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллана.


0 "Оросын дуу хоолой" радиогийн сонсогч болоод Монгол улсад оршин суугаа оросын иргэдийг бид энэ уралдаанд оролцохыг урьж байна. Уралдаанд монгол, эсвэл орос хэлээр хариултаа ирүүлж болно. 



Одоо, эрхэм анд нөхөд өө, уралдааны асуултыг бичиж авахад бэлдэнэ үү? Та таван асуултанд хариулах ёстой.

Нэгдүгээр  асуулт:

0 - Зөвлөлтийн ард түмэн фашист Герман болон милитарист Японыг ялсан нь түүхэн ямар ач холбогдолтой байсан бэ? 


Хоёр дахь асуулт:

0 - Аугаа эх орны дайны үеэр монголын ард түмний хөрөнгөөр Зөвлөлтийн армид байлдааны ямар хэсгүүдийг байгуулсан бэ?


Гурав дахь асуулт:

0 - Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн шатанд 1945 оны зун байгуулсан зөвлөлт-монголын нэгдэл ямар нэртэй байсан бэ? Энэ нэгдлийг хэн командалж байсан бэ?



Та бүхэн дэлхийн хоёрдугаар дайн дууссан, Аугаа эх орны дайнд зөвлөлтийн ард түмний байгуулсан ялалтын 65 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдааны гурван асуултыг бичиж амжсан гэж найдаж байна. Асуулт хариултын уралдааны 4, 5-р асуулт монгол-оросын найрамдалын 50 дахь сарын ажлын тухай байна.

Дөрөв дэх асуулт:

0 - Монгол-зөвлөлтийн найрамдалын анхны сарын ажлыг хэдэн онд зохион байгуулсан бэ? 


Тав дахь асуулт:

0 - ОХУ-ын ямар бүс нутгийн оролцоотой Монгол-оросын найрамдалын 49 дэх сарын ажлыг зохион явуулсан бэ? ОХУ-ын энэ бүс нутаг Монгол улстай ямар харилцаатай ажилладаг талаар өгүүлнэ уу?



0 "Оросын дуу хоолой" радиогийн асуулт хариултын шинэ уралдааны 5 асуултыг танилцууллаа. Та бичиж амжаагүй бол гонсойх хэрэггүй. Бид уралдааны асуултыг радиогийн эфирээр нэг бус удаа давтан явуулна. Үүнээс гадна та энэ бүх асуултыг манай радиогийн www.ruvr.ru вэб хуудсаас унших боломжтой.

Энэ асуултыг орос хэлээр эрхлэн гаргадаг "Новости Монголии" сонины2010 оны 1-р сарын 8-ны дугаар, мөн монгол хэлээр эрхлэн гаргадаг "Умард хөрш" сэтгүүлийн нэгдүгээр сарын дугаарт хэвлэнэ

0. Эрхэм анд нөхөд өө, одоо анхаарлаа хандуулна уу! Та бүхэнд асуулт хариултын уралдаанд бэлдэх хангалттай хугацаа бий. Бид уралдааны бүтээлийг

2010 оны 8-р сарын 20

0 хүртэл хүлээж авна. Монголоос Москва хүртэл шуудангаар захидал илгээхэд бүхэл бүтэн сар болдогийг та бүхэн анхаараарай. Гэхдээ та хариултаа мэйлээр буюу электрон шуудангаар илгээж болно. Та бүхэн манай мэйл хаягийг бичиж авна уу

mailto:pavlovich@ruvrl.ru

0. Хариултаа мэйл хаягаар хавсаргаж, илгээнэ үү. Бид уралдаанд түрүүлсэн хүмүүсийг 9-р сарын 5-нд манай радиогийн эфирээр зарлана. Монгол-оросын найрамдалын 50 дахь сарын ажлын үеэр буюу 10-р сарын эхэнд шагнал гардуулах ёслол болно. Шагнал гардуулах ёслолд "Оросын дуу хоолой" радиогийн монгол хэлний редакцийн ажилтнууд хүрэлцэн ирнэ. Асуулт хариултын уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүний дарга, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн дарга, сансрын нисэгч Виктор Горбатко үнэ цэнэтэй шагнал гардуулна. Бүс нутгийн олон нийтийн байгууллага Москвагийн найрамдалын нийгэмлэгүүдийн холбоо, Монголын анд нөхдийн нийгэмлэг, Монгол-Оросын найрамдалын нийгэмлэгийн дэмжлэгээр асуулт хариултын уралдааныг зарлаж байгааг сануулъяа. Олон нийтийн энэ байгууллагууд уралдаанд түрүүлсэн хүмүүст гол зургаан бай шагналыг гаргаж байна. Уралдаанд гурван монгол, мөн Монгол улсад оршин суугаа оросын гурван иргэнийг шалгаруулна. Үүнээс гадна хоёр хүнд бэлэг гардуулна. Асуулт хариултын уралдааны 5 дахь асуултанд хамгийн сайн хариулсан хоёр хүнийг шагнана. Мөн уралдаанд хамгийн түрүүнд бүтээлээ илгээсэн нэг хүнийг шагнана.  "Оросын дуу хоолой" радиогоос зохион явуулдаг асуулт хариултын уралдаанд байнга оролцдог, мөн мэдээж залуус уралдаанд хариултаа илгээнэ гэдэгт найдаж байна. Эрхэм анд нөхөд өө, дараах хаягаар хариултаа илгээгээрэй:

Москва 115326, Пятницкая 25, Монгол хэлний редакц, pavlovich@ruvr.ru

0. Мэйл хаягаар хариултаа зайлшгүй хавсарган илгээнэ. Өөр нэг хүсэлт байна. Та өөрийн хаяг, гэрийн эсвэл гар утасны дугаараа тодорхой бичээрэй. Бид монгол-оросын найрамдалын 50 дахь сарын ажил болон дэлхийн хоёрдугаар дайн дууссан, Ааугаа эх орны дайнд зөвлөлтийн ард түмний байгуулсан ялалтын 65 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдааны зарлалыг хүргэлээ.