0Узбекистан өнөөдрөөс Киргизтай хилээ хааж, үймээнээс дайжсан үзбек үндэстэн дүрвэгсдийг тус улсын өмнөд хэсгээс хүлээж авахаа зогсоолоо. "Тэднийг байрлуулах газар байхгүй байна" гэж Узбекистаны засгийн газрын дэд сайд Абдулла Арипов мэдэгдэв. Узбекистаны эрх баригчид 45 мянган дүрвэгчийг бүртгэж авчээ. Зөвхөн насанд хүрсэн дүрвэгчдийн тоо ийм байна. Харин хүүхдүүдийн талаар нарийн тоо баримт алга байна. Хөрш улсаас 75 мянган хүн орж ирсэн гэж Узбекистан дүгнэжээ. Үүний зэрэгцээ Узбекистанд 80 мянга орчим хүн дүрвэсэн гэж Интерфакс агентлаг уламжлав. Киргиз-узбекистаны хилийг 6-р сарын 12-нд дүрвэгсдэд нээжээ. Узбекистанд дүрвэгсдийг түр байрлуулах хуаран байрлуулсан байна. Тэдэнд хүс, эмнэлгийн тусламж үзүүлж байна. Узбекистаны эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр Киргизээс хөрш бүгд найрамдах улсын Андижан мужийн эрүүл мэндийн байгууллагад шархадсан 700 гаруй хүн хэвтэж байна.