Эрхэм сонсогчид оо, анхаарлаа хандуулна уу, одоо биднийг Аугаа их ялалтын 65 жилийн ой, мөн монгол-оросын найрамдалын 50 дахь сарын ажлыг тохиолдуулан явуулж буй асуулт хариултын уралдаанд оролцогчид сонсож байгаа гэж найдаж байна. Мэдээж хэрэг "Оросын дуу хоолой" радио болон Орос, Монголын олон нийтийн байгууллагын хамтран зохион байгуулж буй асуулт хариултын энэ уралдаанд оролцохоор зэхэж байгаа хүмүүс ч биднийг сонсож байгаа гэж найдаж байна. Эрхэм анд нөхөд өө, өнөөдөр бид асуулт хариултын энэ уралдааны анхны ялагчийн нэрийг хэлэе. Асуулт хариултын уралдааны болзол ёсоор хамгийн түрүүнд хариулт илгээсэн хүнд бид шагнал гардуулахаар амласан. Улаанбаатар хотын оршин суугч, залуу, хөөрхөн бүсгүй Цагаанбаатарын Уртнасан энэ шагналын эзэн болжээ. Асуулт хариултын уралдааны зарлалын дагуу Уртнасан бидэнд холбоо барих утсаа бичсэн тул түүнтэй ярилаа. Асуулт хариултын уралдааны анхны шагналтантай ийм яриа өрнүүллээ.
Сайн байна уу, Уртнасан. Илүү дотно танилцацгаая. Та бидэнд, мөн "Оросын дуу хоолой" радиогийн сонсогчдод өөрийгөө танилцуулна уу?
Би 23 настай, 1987 онд Улаанбаатар хотод төрсөн. Жилийн өмнө Хуулийн дээд сургууль төгссөн. Аав, ээж, эмээтэйгээ хамт аж төрдөг. Миний эцэг эх хуульчид. Гэр бүлээрээ ийм мэргэжилтэй. Одоохондоо ажилд ороогүй байна. Мэргэжлээрээ ажилд ороход амаргүй байна. Уртнасан, "Оросын дуу хоолой" радиогоос зохион явуулж байгаа уралдаанд ямар учраас оролцохоор шийдсэн бэ?
Би 2009 онд танай радиогоос зохион явуулсан Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаанд оролцсон. Би тэгэхэд талархалын захидал, дараа нь шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн ил захидал, асуулт хариултын шинэ уралдааны асуултын хамт хүлээн авсан. Тэгээд дахин энэ уралдаанд оролцохоор шийдсэн. Одоохондоо завтай байгаа.
Таны хувьд уралдааны ямар асуулт хамгийн хүнд, мөн хялбар байсан бэ?
Монгол-зөвлөлтийн найрамдалын анхны сарын ажлыг хэдэн онд зохион байгуулсан бэ? гэсэн асуултанд би шууд хариулсан. Энэ хамгийн хялбар асуулт байсан. Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн шатанд 1945 оны зун байгуулсан зөвлөлт-монголын нэгдэл ямар нэртэй байсан бэ? Энэ нэгдлийг хэн командалж байсан бэ? гэсэн уралдааны гурав дахь асуулт миний хувьд хүнд байсан тул бэлдэх хэрэгтэй байсан. Би интернет, номын сангаас холбогдох материал хайсан. Зөв хариулсан гэж бодож байгаа.
Уртанасан, та энэ асуултанд зөв хариулсан. Манай уралдаанд оролцохоор зэхэж байгаа сонсогчид маань асуултанд хариулсан таны туршлагыг харгалзана гэж бид бодож байна. Харин бид танд асуулт хариултын уралдааны анхны шагналын эзэн болсонд баяр хүргэе. Та сэтгэл хангалуун байна уу?
Хамгийн түрүүнд шагнал хүртэнэ гэж би бодоогүй. Мэдээж хэрэг сэтгэл хангалуун байна. Надтай утсаар холбоо барисанд их баяртай байна. Би "Оросын дуу хоолой" радиогийн нэвтрүүлгийг их сонсдог. Надад таалагддаг. Миний аав ч бас сонсдог. Үүнээс гадна Орос орон, оросын ард түмний тухай өгүүлдэг "Умард хөрш" сэтгүүлийг бид гэр бүлээрээ уншдаг. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн Эрхэм Уртнасан танд, мөн Аугаа ялалтын 65 жилийн ой, монгол-оросын найрамдалын 50 дахь сарын ажлыг тохиолдуулан зарласан асуулт хариултын уралдааны ирээдүйн ялагчдад 10-р сарын эхэнд Улаанбаатар хотын Оросын шинжлэх ухаан, соёлын төвд шагнал гардуулна. Харин бид 9-р сарын 5-нд уралдаанд түрүүлсэн хүмүүсийн нэрийг эфирээр зарлах бодолтой байна.
Бүс нутгийн олон нийтийн байгууллага Москвагийн найрамдалын нийгэмлэгүүдийн холбоо, Монголын анд нөхдийн нийгэмлэг, Монгол-Оросын найрамдалын нийгэмлэгийн санхүүгийн дэмжлэгээр асуулт хариултын уралдааныг явуулж байгааг сануулъяа. Олон нийтийн энэ байгууллагууд уралдаанд түрүүлсэн хүмүүст гол зургаан бай шагналыг гаргаж байна. Уралдаанд гурван монгол, мөн Монгол улсад оршин суугаа оросын гурван иргэнийг шалгаруулна. Үүнээс гадна хоёр хүнд бэлэг гардуулна. Асуулт хариултын уралдааны 5 дахь асуултанд хамгийн сайн хариулсан хоёр хүнийг шагнана. Эрхэм сонсогч та бүхэн уралдааны асуултыг "Оросын дуу хоолой" радиогоор сонсох боломжтой. Манай радиогоор асуултыг тогтмол зарлаж байгаа. Мөн манай радиогийн www.ruvr.ru вэб хуудсаас унших боломжтой. Мөн асуултыг "Новости Монголии" сонины 1-р сарын 8-ны дугаар, "Умард хөрш" сэтгүүлийн хоёрдугаар сарын дугаарт тус тус нийтэлсэн. Уртанасандаа уралдаанд оролцсонд чин сэтгэлээсээ дахин талархая. Түүнтээ уулзахыг тэсэн ядан хүлээж байна.
<сонсох>