Дэлхийн онгон байгалийн сан Сибирийн өмнөд хэсэг буюу Тувад "Шуйский" байгалийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжлээ. Дэлхийн онгон байгалийн сангийн Алтай-Саяны хэвлэлийн төлөөлөгч Татьяна Иваницкая энэ тухай уламжлав. Цэцэрлэгт хүрээлэнг Алтай болон Хакасийн бүгд найрамдах улсын хилийн Бай-Тайгины дүүрэгт байгуулна гэж тэрээр хэллээ. Энэ газар өндөр уулын, дэлхийн хамгийн цэвэрт экологитэй, их сонирхолтой нутаг юм. Тухайлбал "улаан номонд" орсон ирвэс, улар шувуу, мөн улаан номонд орсон алтайн уулын архар янгир энд нутагладаг. Байгалийн цэцэрлэгт хүрээлэнд эрдэм шинжилгээ судалгааны ажил явуулахаар төлөвлөж байна. Нутаг дэвсгэрийг байгалийн цэцэрлэгт хүрээлэнгээр зарласнаар нутгийн ард түмэн уламжлалт мал аж ахуй эрхэлэхэд сөргөөр нөлөөлөхгүй гэж Татьяна Иваницкая уламжлав.