НҮБ-ын Аюлгүйн Зөвлөл Киргизийн хүчирхийллийг буруушааж, цус урсгахаа зогсоохыг уриаллаа. НҮБ мөргөлдөөн болсон Киргизийн өмнөд хэсэгт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хонгилыг нэн даруй байгуулж, энэ долоо хоногт хохирсон хүмүүст туслах хөрөнгийг нэн даруй цуглуулах тухай зарлах бодолтой байна. Даваа гаригт болсон шуурхай зөвлөлгөөнөөр энэ тухай хэлэлцэв. Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага Киргизийн өмнөд хэсгийн байдлыг тогтворжуулахад нисэх онгоц, техник, шатахуун, цэргийн тээврийн хэрэгслийг тус бүгд найрамдах улсад хүргэнэ. Ош хотод 6-р сарын 11-ий шөнө киргиз, узбек үндэстнүүдийн хооронд мөргөлдөөн болж, энэ мөргөлдөөн цааш дамжирч, хөрш Жалал-Абад мужид тархажээ. Сүүлийн үеийн мэдээгээр мөргөлдөөнд 170 хүн үрэгдэж, 1700 гаруй хүн шархаджээ. Жалал-Абад муж болон Ош хотод даваа гаригт орон нутгийн засаг захиргаа болон узбек нийгэмлэгийн хямарлыг зохицуулах яриа хэлэлцээ хийлээ. Тус бүгд найрамдах улсын өмнөд хэсэгт шөнө байдал харьцангуй тайван байв.